Ерөнхийлөгчийг хоёр дахь шатны сонгуулиар сонгоно

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийг хоёр дахь шатны сонгуулиар сонгоно


Дилма Руссеф. Фото ©AFP

Бразилийн ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль сонгууль явагдахаар боллоо. Эрх баригч Хөдөлмөрийн намын нэр дэвшигч Дилма Руссеф (Dilma Rousseff) өөрийн өрсөлдөгч нараа ялсан боловч эхний шатанд ялах энгийн олонхийн саналыг авч чадсангүй.

Саналын хуудасны 99,96 хувийг тоолсны дараа Руссеф 46,99 хувийн санал авчээ. Хатагтайн гол өрсөлдөгч Сан-Паулу мужийн захирагч асан Жозе Серра (Jose Serra) сонгогчдын 32,62 хувийн дэмжлэг авлаа. Гуравдугаарт, Ногоон намын нэр дэвшигч Марина Силва (Marina Silva) оржээ.

Өнөөгийн олны дунд нэртэй ерөнхийлөгч Луиса Инасиу Лула да Силвагийн явуулж байгаа бодлогийг дэмжихээр амласан Руссеф сонгуулийн эхний шатанд үнэлхүй ялалт байгуулна гэж байсныг Agence France-Presse сануулж байна. Санал хураах байрнаас гарсан хүмүүсээс авсан санал асуулгаар Руссеф 50-52 хувийн санал авахаар харагдаж байв. Ногоон намын нэр дэвшигч амжилттай санал авснаас Бразилид сонгуулийн хоёр дахь шатны ажиллагаа явагдах болов.

Сонгуулийн хоёрдугаар шат аравдугаар сарын 31-нд явагдах ба Дилма Руссеф ялбал тэрээр тус орны түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч болно. Тэрээр 2005 онд ерөнхийлөгч Лула да Силвагийн захиргааны тэргүүн болсноор тийм өндөр тушаалд суусан анхны бразили эмэгтэй болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж