Пакистаны талибууд авто цувааг шатаав

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Пакистаны талибууд авто цувааг шатаав


НАТО-гийн шатаж байгаа автомашинууд. Фото ©AFP

Пакистаны  "Талибан" хөдөлгөөний дайчид Афганистан дахь эвслийн цэргийн шатахуун зөөж явсан НАТО-гийн авто цуваанд халдан шатаасан тухай Associated Press мэдээлэв.

Хэдэн арван машинтай цувааны цөөн тооны хамгаалагч нарын эсэргүүцлийг дараад дараа нь дайчид машинуудыг шатаажээ. Наад зах нь шатахуунтай 20 машиныг тэд устгасан байв. Пакистаны цагдаагийн мэдээгээр гурван хүн амь үрэгдсэн ба тэд хэн байсан нь тодорхойгүй.

АР тэмдэглэснээр цуваа Хайберын даваагаар гарах замд хамгаалалт муутай  байрлалд байв. НАТО-гийн нисдэг тэрэгний цохилтын улмаас гурван пакистан цэрэг үрэгдсэн учир тэр замаар цуваа явахыг түр хориглосон байснаас тэд довтолгоонд өртсөн байна.

Энэ нь сүүлийн хоногуудад Пакистан дахь НАТО-гийн цуваанд халдсан гурав дахь халдлага болов. Өнгөрсөн баасан гаригт мөн хоёр цуваанд дайчид довтолсон байна. “Талибан” НАТО-гийн авто цувааг устгах тусгай хүчин байгуулсан тухайгаа мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж