Унгарын хоёр хот хорт хаягдалд нэрвэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Унгарын хоёр хот хорт хаягдалд нэрвэгдэв


Унгарын наагч шорооны үйлдвэрт осол гарсны улмаас хэдэн сууринг хорт хаягдал живүүлэв. Аврагч нарын мэдээгээр хоёр хүн амиа алдаж, долоон хүн сураггүй болсон гэж Associated Press  дамжуулав.

Эмнэлэгт 120 хүн хандсан ба ихэнх нь арьс ба нүдэндээ түлэгдэл авчээ. Будапештаас 160 км-ын зайтай Айка хотын үйлдвэрт гарсан ослын улмаас улаан шаартай сав дэлбэрч 600-700 мянган шоо метр хорт бодис асгарсан байв. Хаягдал Айкийн ойролцоох хоёр хотхоныг живүүлж зарим газрыг хоёр метрын зузаан хорт хаягдал даржээ.

Бүс нутгаас хүмүүсийг нүүлгэсэн ба аврагч нарт туслахаар цэргийнхнийг илгээжээ. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.  Наагч шорооны нунтгийн үйлдвэрийн тундас улаан шаар нь уусдаггүй хаягдал бөгөөд шүлт, хүнд металлаас бүрэлдэх бөгөөд хүрээлэн буй орчин хүний бие организмд аюултай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж