Ц.Одноо хар тамхины хэрэгт холбогдоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Ц.Одноо хар тамхины хэрэгт холбогдоогүй гэв

Сүүлийн үед олны танил хамтлаг, дуучдыг хар тамхи хэрэглэдэг гэх яриа чих дэлсэх болсон. Саяхан  долоон кг мансууруулах бодис бэлтгэн хадгалж байсан залуусыг ЭЦГ-ын ажилтнууд илрүүлэн УМБГ-ын “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх тасаг”-т шилжүүлэн шалгаж байгаа юм.  Харин энэхүү  хэрэгт рок хөгжим сонирхогч 12 залуу, тэр дундаа “The Lemons” хамтлагийн дуучин Ц.Одноог холбогдсон гэх мэдээллийн дагуу түүнтэй утсаар холбогдоход “Намайг цагдаагийн газраас дуудаж, байцаалт авсан. Би энэ хэрэгтэй ямар ч холбоогүй ээ. Тэгээд ч хар тамхи хэрэглэдэггүй” гэсэн хариу өглөө.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж