
Уг нь өнөөдөр Монголбанкнаас ээлжит валютын дуудлага худалдааг явуулах хуваарьт өдөр. Гэвч өнөөдөр дуудлага худалдаа болсонгүй. Арилжааны банкууд 19 сая ам.долларыг Монголбанкинд худалдах санал ирүүлсэн боловч дотоодын валютын захын үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн валюттай харьцах ханшийг зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас дуудлага худалдааны саналыг биелүүлээгүй ажээ.
Д.Цэц