Эрүүл мэндийн төвтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн төвтэй боллоо

Ховд аймгийн Эрүүл мэндийн газар Эрүүл мэндийн мэдээллийн төв нээлтээ хийлээ. Уг мэдээллийн төвийг Норвегийн тусламжийн байгууллагаас 3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн байгууллагын дэмжлэгээр ашиглалтанд оруулж, бүрэн тохижуулсан байна. Энэхүү төв байгуулснаар эрүүл мэндийн байгууллагад ажиллагсад болон хөдөө орон нутгийн эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбарын бүхий л мэдээллийг нэг цэгээс авах боломж бүрдэж байгаа аж. мөн энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга өнөөдөр Норвегийн тусламжийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж