Toyota эргүүлэн татсан 3,7 сая машинаа засварлажээ

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Toyota эргүүлэн татсан 3,7 сая машинаа засварлажээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Toyota өнгөрсөн нэг жилийн хугацаанд эргүүлэн татсан машинаасаа 3,7 сая автомашиныг завсарлаж дууссан тухайгаа мэдээлжээ. Энэ тоо нь нийт эргүүлэн татсан машины 65 хувь нь юм.

    “Toyota Motor Corp” компани дэлхий даяар зарагдсан 270,000 “Lexus” загварын машинаа моторын согогийг нь засахын тулд эргүүлэн татах гэж байгаагаа өнгөрсөн долдугаар сард зарлаж, багагүй шуугиан дэгдээсэн. Эргүүлэн татах болсон шалтгаанаа моторны чухал эд ангийн согогоос болж, автомашин хурдтай явж байх үед моторыг зогсоох магадлалтай байгаа хэмээн тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Хидеаки Хомма мэдэгдсэн юм.

    Автомашинуудын моторын эд ангийг үйлдвэрлэхэд стандартын бус байдлаар бохирдсон материал ашигласнаас гэмтэл үүссэн байна гэж “Lexus” компанийн ерөнхий менежер Марк Темплин ярьжээ. Одоогийн байдлаар тус компани согогтой мотортой холбоотой 200 орчим гомдол хүсэлт Японд хүлээж аваад байна. Харин хилийн чанадад согогтой мотортой холбоотой ямар нэг осол гараагүй гэж ярьж байна. Зарим жолооч нар моторноос сонин дуу гарч байна гэж “Toyota” компанид мэдэгдсэн байна. Даваа гаригаас эхлэн эргүүлэн татаж засвар хийж эхлэх автомашинуудад долоон загварын тансаг ангилалын “Lexus” багтаж байгаа бөгөөд мөн “Crown” загвар багтаж байгаа юм байна. Нийт эргүүлэн татах 270,000 автомашины 90,000 нь Японд, 180,000 нь АНУ-д зарагдсан байна. Манай улсын иргэд Японоос нэлээд тооны машин импортолж оруулж ирж унадаг тул тэр дунд моторын согогтой автомашин байхыг үгүйсгэх аргагүй юм.

    Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тус компани дэлхий даяар 8.5 сая автомашинаа эргүүлэн татаж засвар хийсэн бөгөөд автомашиныхаа согог гэмтлүүдийн талаар цагт нь мэдээлээгүйн төлөө АНУ-ын засаг захиргаанд 16.4 сая ам.долларын торгууль төлсөн. 270,000 автомашинаа эргүүлэн татаж засвар хийхэд тус компани 20 тэрбум иен буюу 227 сая ам.доллар зарцуулж магадгүй хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байсан.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж