Katy Perry Энэтхэгт хуримаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Katy Perry Энэтхэгт хуримаа хийнэ

Холливуудын хамгийн өвөрмөц хосууд болох Katy Perry, Russell Brand нар ирэх сард Энэтхэгт хуримаа хийхээр болжээ. Тэд хуримын ажиллагаандаа гэр бүлийнхэн болон найзууд нь оролцох ба хуримын урилгаа илгээж эхлээд байгаа аж. Тэдний хуримын урилга дээр “Энэтхэгийн Дели хотод уулзацгаая. Долоон үдшийг хамтдаа өнгөрөөцгөөе” хэмээн бичсэн байна. Хуримын ёслолд ойролцоогоор 75-100 зочин оролцох гэнэ.

Хосууд хуримын ёслолоо бусдаас өвөрмөц, этгээд байдлаар хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хуримынхаа ёслолд уламжлал болсон даашинз, хослолын оронд бие барьсан латексан хувцсаар гоёхоор шийджээ. Этгээд стилийн хаан гэж нэрлэгддэг загвар зохион бүтээгч Atsuko Kudo-гоор хосууд хуримын хувцсаа хийлгэхээр захиалга өгсөн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж