АНУ “Daimler” компанийг авлигын хэрэгт яллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

АНУ “Daimler” компанийг авлигын хэрэгт яллаж байна

Германд төвтэй автомашины “Daimler” компанийн болон түүний гурван салбарыг гадаадын улс орнуудын засгийн газрын олон ажилтанд авлига өгсөн хэрэгт буруутгаж байна гэж “BBC” агентлаг мэдээллээ. Үүнтэй холбоотой хэргийн нэхэмжлэлийг бүрдүүлж, АНУ-ын шүүхэд өгсөн байна. “Mercedes-Benz” машин болон ачааны машинууд үйлдвэрлэдэг “Daimler” компани 1998-2008 оны хооронд дээрх авлигуудыг өгч байсан гэж нэхэмжлэлд дурдсан байна. АНУ-ын Хууль зүйн департмент тус компанийг засгийн газрын 22-оос их ажилтанд хэдэн арван сая ам.долларын авлига өгсөн байна гэж буруутгасан байна. Мөн америкаас гадна Хятад, Орос, Египет, Грекийн Засгийн газрын түшмэлүүдэд авлига өгч байсан байна гэж мэдэгдсэн байна.
Дээрх мөнгийг өөрсөнтэйгөө хэдэн зуун сая ам.долларын гэрээ байгуулуулахаар, ятгаж, нөлөөлөхийн тулд өгч байсан бололтой. Өөр нэг буруутгаж буй зүйл нь “Daimler” компани Нэгдсэн үндэстний байгууллагаас хэрэгжүүлсэн “Тосны хариуд Хүнс” хөтөлбөрийн хүрээнд машинаа зарахын тулд Иракын засгийн газрын түшмэлүүдэд авлига өгсөн гэж буруутгасан байна. Мөн Туркменистаны засгийн газрын түшмэлд Засгийн газартай нь машин байгуулах гэрээ байгуулахад тусалсных нь төлөө төрсөн өдрөөр нь хуягласан машин бэлэглэж байсан гэжээ. Америкын хуулиар америкт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг АНУ-ын болон гадаадын өөр улсын албаны хүмүүст зүй бус төлбөр төлөхийг хориглодог. 2006 оноос хойш гүйцэтгэх захирал Dieter Zetsche-гийн удирдаж байгаа “Daimler” компанид ойрхон эх сурвалжаас авсан мэдээгээр тус компани АНУ-ын Хууль зүйн департмент болон Хувьцаа, валютын комисст торгууль болох 185 сая ам.доллар төлөхөөр бэлтгэж байгаа бололтой гэж “Reuters” агентлаг мэдэгдсэн байна.
Хэрвээ торгуулийн тохиролцоо хийгдвэл энэ нь АНУ болон томоохон компаниудын авлигийн цуврал хэргүүдийн жагсаалтад нэмж бичигдэх болно. Өмнө нь өнгөрсөн оны арван хоёрдугаар сард “Siemens” компани 1.3 тэрбум ам доллар авлигийн хэрэгтэй холбогдуулан төлөхийг зөвшөөрсөн.   “Daimler” компани эрх зүйн хувьд асуудалтай төлбөр хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд мөрдөн байцаагчидтай хамтарч ажиллаж байгаа юм байна.
Т.Бадрах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж