Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Супер хурдан Superbus

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нидерландын Делфтын техникийн их сургуулийн (Delft University of Technology) мэргэжилтнүүд удалгүй супер автобус Superbus-ийн ирээдүйн загварыг танилцуулна. Машин хэт урт мэт харагдах боловч ердийн автобусын хэмжээтэй. Шинэ загварын өндөр нь дөнгөж 1,7 метр  байгаагаас тийм урт харагддаг ажээ.
    Ингэхлээр автобусанд зогсоно гэж байхгүй бөгөөд суудал бүр өөрийн хаалгатай. Шинэ загварын автобус нь 23 зорчигчийн багтаамжтай гэнэ. Машины дотор талын тохилог байдал нь яг л онгоцны бизнес ангиллынх шиг ажээ.

    Автобус тусгай замаар явахаар төлөвлөсөн ба чиглэл ихсэх тусам супербас ердийн тээврийн замаар явах юм. Superbus-ийн их биеийг хэт хөнгөн нүүрспластикаар бүтээжээ. Машиныг дөрвөн цахилгаан хөдөлгүүр зүтгүүлнэ. Жолоочид тусгай радар туслах учир мөргөлдөх эрсдэлгүй.

    Шинэ автобусыг Голландын Лелистадад туршсан бөгөөд хурд нь 80 км болж байв. Супербас 250 км/цагийн хурдыг арилжааны ашиглалт эхлэхээр үзүүлж чадах гэнэ.

    Нидерландын Засгийн газар уг автобусыг бүтээхэд 7.5-8.4 сая фунт стерлинг зарцуулжээ. Автобусыг эхлээд Голландын хотуудад ашиглаж, цаашлаад дэлхийн бусад орнуудад нийлүүлэхээр төлөвлөжээ.

    Испанийн нийслэлд ирэх жилээс метробус (metrobus) гэсэн шинэ тээврийн хэрэгсэл гарч ирнэ. Түүнийг автобус ба метроны нийлбэр гэж тодотгож болох бөгөөд 200 хүний багтаамжтай хурдтай метробуснууд дахин боловсруулагдсан резинээр бүтээсэн тусгай замаар тээвэрлэлт хийнэ. Шинэ зам хотын найман районыг холбоно. Метробус байгалийн хийн түлш ашиглах гэнэ. Мөн тэр тусгай замаар түргэний машин, галын машин зэргийг явуулж байх болно. Метробусийг Эквадорын нийслэл Китод ашиглаж байна. Тусгай автобус ба тролейбус гудамжны хөдөлгөөнөөс тусгаарласан замаар тээвэр хийж байгаа юм. Дөчин жил уналтад байсан чиглэлийн автобус АНУ-д хоёр дахь төрөлтдөө оржээ. Өнгөрсөн 2007 онтой харьцуулахад чиглэлийн автобусны тээвэр 9,8 хувиар өссөн байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж