Ширээний компьютерын өсөлт

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Ширээний компьютерын өсөлт

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ширээний компьютерын дэлхийн худалдаа 2010 онд 19,2 хувиар өсч, 367,8 саяд хүрнэ гэж Gartner Inc гэх шинжилгээний компани дүгнэжээ. Ингэхдээ жилийн сүүлийн хагаст худалдааны хэмжээ нь буурна гэсэн байна.

    3Ширээний компьютерын зах зээл 2010 оны эхний хагаст сэргэлээ гэхдээ тогтвортой байдлын бодит тест хүлээгдэж байна. Бид ширээний компьютерын худалдааны урьдчилсан тооцоогоо оны сүүлчийн хагаст 15,3 хувь хүртэл буулгаж байгаа нь өмнөх дүгнэлтээс хоёр пунктаар доогуур байгаа юм. Үүнийг тооцохдоо АНУ ба Баруун Европын эдийн засгийн тодорхойгүй байдлыг авч үзлээ” гэж Gartner-ийн судалгааны захирал Ранжит Атвал хэлэв.

    Өнгөрсөн жилийн турш компьютерын зах зээлийг хэрэглэгчид дэмжсэн байна. Энэ жилийн хувьд худалдаа удаашралтай ч материалын баазыг солих нь зайлшгүй болж байна. Boston Consulting Group Inc. хийсэн дүгнэлтээр 2015 он гэхэд Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Индонез зэрэг орнуудад ширээний компьютерын худалдаа хоёр дахин нэмэгдэж, 920 сая нэгжид хүрэх гэнэ.

    Таван жилийн дараа эдгээр орнуудад интернэтийн хэрэглээ АНУ ба Японы нийтэд авсан үзүүлэлтээс гурав дахин их байх бөгөөд хэрэглэгчдийн тоо 1,2 тэрбум хүн болно гэж Bloomberg мэдэгджээ.

    Одоогоор зөвхөн Орост хүн амын 32 хувь нь интернэт ашиглаж байгаа бол тэдний тоо 2015 онд 55 хувь болох юм. Интернэтийн зах зээл эрчимтэй өсөх нь одоо хэрэглээний сул тархалт дээр нь хүчтэй эдийн засаг нөлөөлнө. Ийм боломж дээрх орнуудад байгаа гэдгийг Boston Consulting Guotai Junan Securities компани үзжээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж