Michael Douglas аялалд гарна

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Michael Douglas аялалд гарна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Оскарын шагналт жүжигчин Michael Douglas хүзүүндээ хавдартай болсон нь шинжилгээгээр батлагдаж, тэрбээр тучаны болон химийн эмчилгээ хийлгэж эхлээд байгаа. Нэрт жүжигчин хэвлэл мэдээллээр төдийлэн харагдалгүй эмчилгээндээ шамдан, мөн гэр бүлийнхэндээ ихэнх цагаа зарцуулдаг болсон.
    Тэрбээр “Би зөвхөн эхний долоо хоногийн эмчилгээгээ л дуусгаад байна. Туяаны болон химийн эмчилгээ хийлгэж байгаа. Дахиад есөн долоо хоног эмчилгээ маань үргэлжилнэ. Энэ эмчилгээний үр дүнгээс би бүрэн эдгэрэх эсэх нь тодорхой болно гэж эмч нар хэлсэн. Тиймээс өөдрөг сэтгэлээр эмчилгээгээ шаргуу хийлгэж байна” хэмээн ярьсан байна.

    Мөн тэрбээр үргэлж гэр бүлийнхэнтэйгээ хамт дэлхийг тойрон аялахыг хүсдэг байсан аж. Тэрхүү хүслээ биелүүлж эхний шатны эмчилгээгээ дуусгаад, үр дүн сайн гарвал аялалдаа гарахаар төлөвлөөд байгаа тухайгаа хэвлэлийнхэнд мэдээлжээ.

    “Би өмнө нь гэр бүлдээ төдийлэн цаг гаргаж чаддаггүй байсан гэдгээ одоо л мэдэрч байна. Нэг талаар манай хүүхдүүд намайг өвдсөнд баярлаж байгаа байх. Учир нь энэ өвчний ачаар би тэдэнтэйгээ их цагийг өнгөрөөж байна. Өмнө нь гэр бүл гэдэг энэ их аз жаргалынхаа хүрээний бараг гадна байж, өнгөцхөн мэдэрдэг байсан юм шиг санагдаж байна. Одоо бол би цөм нь болж, аз жаргалдаа умбаж байна гэхэд болно. Өвчинтэйгээ тэмцэх эрч хүчийг би гэргийгээсээ, үр хүүхдүүдээсээ авч байна.

    Эмчилгээний үр дүн сайн байх юм бол би дэлхийг тойрсон аялалдаа гарахаар төлөвлөөд байгаа. Хүслийн жагсаалтын маань хамгийн эхэнд байгаа зүйл энэ” гэжээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж