
Эхний ээлжийн сургалтад тэнцсэн 35 гишүүн ирэх сарын 1-нээс суралцаж эхлэх бөгөөд сургалтыг 2012 оны нэгдүгээр сарын 1 хүртэл явуулж зургаан шатлалтай ангид 200 гаруй суралцагчийг хамруулахаар болжээ. Хоёрдугаар ээлжийн шалгалт энэ сарын 24-нд болох бөгөөд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Говьсүмбэр аймгийнхан хамрагдах юм байна. Удирдлагын академид элсэгчдийн хувьд бакалавр буюу түүнтэй адилтгах төвшний боловсролтой байх шаардлагатай бөгөөд бүтэн жилийн сургалтын төлбөр болох 996600 төгрөгийн 50 хувийг Ардчилсан намаас, харин үлдсэн тавин хувийг оролцогч өөрөө төлөх ёстой юм байна.
Д.ОЮУН
.