
“МАХН-ын нэр, үзэл баримтлалыг өөрчлөх нь буруу алхам болно” гэсэн эсрэг байр суурь баримтлан, оюуны том “тулаан”-ыг намын нөхдийн дунд эхлүүлээд байгаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирэх арваннэгдүгээр сарын 5-нд болох намынхаа их хуралд урилгаар оролцох ажээ. Энэ тухай мэдээллийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өгсөн юм. МАХН-ын дүрэмд зааснаар намын их хуралд урилгаар оролцох гишүүдийн тоонд тоотойхон хүмүүс багтдаг аж. Үүнд намын гишүүдээс хамгийн том алба хашиж байсан хүмүүс багтдаг бөгөөд энэ шалгуураар экс Ерөнхийлөгч шигшигджээ.
Г.Дарь