Katharine шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Katharine шинэ цомог гаргана

2006 оны “Америкийн шүтээн” шоуны тав дахь улирлын ялагч Katharine McPhee энэ сарын 12-нд “Christmas Is the Time to Say I Love You” нэртэй шинэ цомгоо худалдаанд гаргах гэнэ.

Энэ нь түүний гурав дахь цомог бөгөөд өөрийн нэрээрээ нэрлэсэн анхны цомог нь 2007 оны нэгдүгээр сарын 30-нд худалдаанд гарсан ба эхний долоо хоногтоо л 385 мянган хувь борлогдон, Billboard-ын шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлж байсан юм.

Харин хоёр дахь цомог болох  “Unbroken” нь өмнөх цомгийн амжуилтаа эвдэж чадаагүй, тун амжилт муутай болсон юм. “Unbroken” цомгоо тэрбээр энэ оны нэгдүгээр сард худалдаанд гаргасан ба хүсэн үр дүндээ хүрч чадаагүй учраас дахин шинэ цомог гаргахаар ажиллаж эхэлсэн аж.

Ийнхүү түүний гурав дахь цомог фэнүүдийнхээ гарт очиход бэлэн болжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж