Б.Хурцыг Монголд авчрах болсон гэдэг худлаа гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг Монголд авчрах болсон гэдэг худлаа гэв

Хүний эрх болон олон улсын эрхзүйн хэм хэмжээг зөрчин гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдаад байгаа Б.Хурцыг энэ долоо хоногийн пүрэв гаригт эх оронд нь авчрахаар болсон тухай яриа гарчээ. Өдөр тутмын зарим сонины өнөөдрийн дугаарт гарсан эл мэдээллийг тодруулж өгөхийг ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Ганхуягаас хүссэн юм.

Монголын талаас түүнийг эх оронд нь авчрах, хэрэг явдлын талаар албан ёсны тайлбар авах хүсэлтээ Английн талд тавьсан. Энэ хүсэлтэд ямар хариу өгсөн талаар одоохондоо хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх боломжгүй байгааг Консулын газрын дарга уламжиллаа.  Харин Б.Хурцыг пүрэв гаригт Монголд ирнэ гэдэг мэдээлэл худлаа гэв.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж