Windows Phone 7 даваа гаригт гарна

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Windows Phone 7 даваа гаригт гарна


Дэлхийн программ хангамжийн салбарт ноёрхогч Microsoft корпорацийн шуугиан тариад буй Windows Phone 7 смартфон ирэх долоо хоногт “амилах” гэнэ. Тус корпорацийн удирдлага ирэх долоо хоногт Нью-Йорк хотноо албан ёсоор хэвлэлийн хурал хийж, энэ үеэр эхний ээлжийн смартфонуудыг дэлгэрэнгүй танилцуулж, хэрэглэгчдэдээ өргөн барих ажээ.

Энэ сарын 11-нд буюу ирэх даваа гаригт болох хэвлэлийн бага хурлын талаарх мэдээллийг Microsoft албан ёсоор өнөөдөр өгсөн бөгөөд тус хурлын үеэр Microsoft-оос Windows Phone 7 смартфоныг үүрэн телефоны аль операторууд албан ёсоор худалдаалах талаар зарлахаас гадна тус гар утсыг анх удаа олон нийтэд дэлгэн харуулах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж