Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Paris Hilton-ы найз залуу

Paris Hilton-ы найз залууг папарацци гэрэл зурагчныг машинаар дайрсан хэрэгт яллах гэж байна

Hilton
сvлжээ зочид буудлын єв залгамжлагч Paris Hilton хэдхэн хоногийн ємнє
буюу єнгєрєгч 9-р сарын сvvлээр бас нэгэн хэл ам дэгдээсэн явдалд
орооцолджээ. Гэхдээ хэргийн гол учир Paris-т бус тvvний сvvлийн найз
залуу Cy Waits-т илvv хамааралтай юм байна. Cy Waits 9-р сарын 29-ний
лхагва гаригийн шєнє Paris-ын хамтаар Bentley маркын машинаараа явж
байгаад нэгэн эмэгтэй папарацци гэрэл зурагчны хєлийг дайрсан гэсэн
хэргээр шvvхэд дуудагджээ. Тэд тэр шєнє Калифорнийн West Hollywood хотын
нэгэн клубээс гарч явахыг завдаж байхад энэ хэрэг болсон бєгєєд тэдний
сууж явсан машиныг тойрон хvрээлсэн папарацциудын нэг болох эмэгтэйн
хєлийг дайрсныхаа дараагаар хэргийн газраас ум хумгvй зайлан одсон гэнэ.
Доорх бичлэгнээс vзэхэд энэ осол 28-хан секундын хугацаанд болсон нь
харагдах болно. Cy-гийн хувьд саатуулагдаж, харин эмнэлгийн анхны
тусламжийн багийнхан гэрэл зурагчныг эмнэлэгт хvргэсэн ба эргэж ирсэн Cy
цагдаагийн ажилтантай ярилцаж байжээ. Ослын дараагаар Paris "Найз нєхєд
болон гэр бvлийнхэнтэйгээ байсан гайхалтай vдэш маань тvрэмгий
папарацциас болж сvйрлээ. Тэд тэр чигээрээ солиотой" мєн цагийн дараа
"Ор руугаа явлаа. Бvгдээрээ сайхан зvvд зvvдлээрэй. Хайрт Paris" гэсэн
бичлэгийг Twitter сайтан дээр бичиж vлдээсэн байсан байна. Cy, Paris нар
8-р сард хар тамхи эзэмшсэн гэсэн хэргээр бас баривчлагдаж байсан юм.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж