Хоёрхон хєлтэй ч хорвоог ажралгvй туулж яваа хатуужилтай гахай

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Хоёрхон хєлтэй ч хорвоог ажралгvй туулж яваа хатуужилтай гахай

Дараах
зурган дээрх Zhu Jianqiang буюу утгачилбал шийдэмгий гахай гэдэг нэр
хvртээд байгаа 10 сартай энэ торой Хятадад аялж яваа мянга мянган
жуулчдын сэтгэлийг маш ихээр татаж байгаа ажээ. 50 кг жинтэй торой
тєрєлхийн хоёр хєлгvй тєрсєн байна. Тvvнтэй хамт тєрсєн найман ах дvvс
нь бvгд хэвийн байсан бєгєєд гахайн эзэн Wang Xihai-гийн эхнэр тvvнийг
хаяхыг завдсан боловч Wang Xihai vvнийг зєвшєєрєєгvй гэнэ. Wang Xihai
энэ талаараа "Би эхнэрийнхээ эсрэг байр суурийг хадгалсан. Учир нь тэр
хєлгvй болохоос биш амьд мэнд байсан. Тиймээс тvvнийг хvндэтгэх нь
зvйтэй санагдсан л даа" гэсэн байна. Тєрснєєсєє хойш эрчимтэй дасгал
хийсэн Zhu Jianqiang торой 30 хоногийн дараа гэхэд хоёр хєл дээрээ алхаж
явж сурсан тєдийгvй хатуужилтай бяцхан торойг харахыг хvссэн тосгоны
иргэдээр тvvний саравч дvvрэх болжээ. Гахайны эзэн Wang зоригт бяцхан
торойгоо зарах талаар бодож байсан ч эцэстээ бодлоо єєрчилж, одоо "ямар ч
єндєр vнэ хvрсэн гахайгаа зарахгvй" гэх болсон байна. Амьдралын тєлєє
зоригтойгоор тэмцэж байгаа хатуужилтай гахайны тvvх та бидэнд амьдралын
амтыг мэдрvvлсэн бас нэгэн гайхалтай тvvх болж байгааг дараах зурагнууд
гэрчилж байна.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж