Та ажлаа зөв сонгосон уу?

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Та ажлаа зөв сонгосон уу?

Таны хийж буй ажил бол бусадтай харилцах  нэг хэлбэр.

Ажил дээр тохиолдох хэцүү бэрхшээл зөвхөн түр зуурынх бөгөөд аяндаа алга болдог. Харин ахиж дэвших гэсэн хүсэл таныг зүгээр суулгахаа больсон бол өөрчлөлт хийх цаг болсныг харуулж байна.

Ажлаа зөв сонгож чадаагүйг илэрхийлэх доорх зургаан шинж тэмдэг танд байгаа бол өөртөө тохирох ажил олох шийдэл юу гэдгийг олж уншаарай. 

1 дэх шинж  – Та их мөнгөтэй болохыг хүсдэг бол
Түрийвч зузаантай байхыг  мөрөөдөхөд буруу юм байхгүй.  Хэдийгээр нэг шөнийн дотор их мөнгөтэй болж чадахгүй ч мөнгөтэй болохыг үнэхээр хүсч, зорьж чадвал танд хийж чадах зүйл бий.

  Шийдэл
  *  Хамгийн чухал бичигдээгүй хууль бол мэргэжлийн түвшин өндөр байх тусмаа их мөнгө олно. Энэ хууль бизнес, эрүүл мэнд, хуулын гээд бараг бүх салбарт үйлчилдэг.

  * Удирдах түвшний ажил мэргэжил мөн илүү мөнгө олох боломж олгодог.
  * Банк, санхүүгийн салбар ялангуяа шийдвэр гаргах түвшинд ажиллах нь өндөр цалин, хангамжтай байх нэг боломж гэдгийг анхаар.  Тиймээс  одооноос бизнесийн удирдлагын хөтөлбөр судалж эхэл.

Хөдөлмөрийн зах зээл дээр
Оффис менежерийн дундаж цалин: 45,790 ам.дол
Санхүүгийн шинжээч: 73,150 ам дол
Ерөнхий менжер : 91,570 ам дол байна.
2 дахь шинж –  Та ажлаасаа уйдсан бол
Ажил дээрээ цаг өнгөрөхийг хүлээн суух нь уйтгартай зүйл биш.  Гэхдээ энэ нь танд ч , компанид ч сайн зүйл биш.

Шийдэл:
* Компани дотроо ажлаа солих, албан тушаал дэвших, ажилдаа дур сонирхолтой болох нь сайн эхлэл.
* Сайн ажиллахад юу нөлөөлдөг, таны ур чадвар ямар ажил хийхэд илүү  үр бүтээлтэй байхыг олж мэд.
Хөдөлмөрийн зах зээлд
Гэрэл зурагчид 29,440 ам. дол
 Тогооч 38,770 ам.дол
График  диеайнер 42,400 ам. дол байна. Тиймээс ажилдаа одооноос дурла. Эсвэл дуртай ажлаа олж хий.
3 дахь шинж –  Та ахиж дэвших боломжийг алддаг бол
Та юу ч хийдэг байлаа гэсэн бусдын амжилт гаргаж, суга өсөхийг харж зогсдог нэгэн бол үүнийг тэвчихэд хэцүү байгаа нь мэдээж.

Шийдэл:
*  Юу гэвэл танд ахиж дэвших бололцоо байгаа гэдгийг бусдад харуулах хэрэгтэй. Урагш ахиж  чадна гэдгээ даргадаа харуулж, ямар салбарт илүү амжилт гаргахаа түүнд ойлгуул.
* Мэргэжлээ дээшлүүлж, сертификат, зэрэг олж ав.  
* Ихэнх компаниуд ажилтнаа мэргэжил дээшлүүлэх сургалт, сургуульд явуулж, төлбөрийг нь даадаг гэдгийг сана.
Одоогоор худалдааны менежер 97,260 ам.дол
Санхүүгийн менежер 99,330 ам.дол
Мэдээллийн системийн менежер 112,210 ам.дол-ын цалинтай байна.
4  дэх шинж – Та халагдана гэхээс айдаг бол
Ажилгүйдлийн түвшин их байгаа өнөө үед тогтвортой ажлаа алдах вий гэсэн айдас олон хүнд бий.  Гэвч та нэгэнт ажлаа алдах эрсдэлд ороод байгаа бол өөр тогтвортой ажил хайсан нь  дээр. 

Шийдэл:
* Хэрэв та одоогын ажлаа алдах вий гэж санаа зовж байгаа бол өөрийн зан чанар, мэргэшилд тохирох хамгийн боломжтой ажлыг хайж  эхэл.
  * Боловсрол бол тогтвор суурьшилтай ажлын чухал шаардлага тул богино хугацааны сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах нь зүйтэй.  
* Уруудах биш, өсч дэвжих ажил эрж ол.
Одоогоор  эмнэлгийн туслах ажилтан 28,300 ам. дол
Компьютерийн мэргэжилтэн 46,370 ам. дол-ын цалинтай байна.
5 дахь шинж – Та ажлынхаа хажуугаар өөр ажил хайдаг
Ажлынхаа хажуугаар өөр ажил хайх ноцтой зүйл биш боловч ёс зүйгүй хэрэг.  Энэ бол та ажилдаа дур сонирхолгүй гэдгийн сонгодог жишээ.

Шийдэл
* Юун түрүүнд ингэхээ боль. Хэрэв дарга эсвэл хамтрагч чинь энэ тухай олж мэдвэл байдал бүр дордоно.  
* Зөвхөн чөлөөт цагаараа анкетаа уншиж,  интернэтээс ажил хай.  
* Дипломоо аваад томоохон ажил олгогчдод өөрийгөө хайж байгаа хүн нь гэдгийг ойлгуул.  
6 дахь шинж – Та ажилдаа явахдаа өглөө хар дэрж сэрдэг бол
Хэрэв та өглөө сэрүүлгийн дуугаар биш, ажлаасаа хоцорч байна гэж хар дарж зүүдлэн сэрдэг болсон бол та ажилдаа огт тохирохгүй байгааг харуулж байгаа хэрэг.

Шийдэл
*  Таны ажилд юу саад болж байгаа бас яагаад гэдгийг өөрөөсөө асууж эсвэл ажил олгогчтойгоо зөвлөлд. Хэрэв ахиж дэвших цаг болсон бол үсрэлт хийхээсээ өмнө ямар алхам хийхээ  сайтар тунгаа.
* Оройгоор сурах эсвэл интернэт хичээл судлах нь  одоогийн ажлынхаа хажуугаар шинэ, өөр боломж хайхад тус болно.  Амжилт хүсье.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж