Хурд хамтлагийн “Цэргийн бодол-32” тоглолт боллоо | News.MN

Хурд хамтлагийн “Цэргийн бодол-32” тоглолт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Хурд хамтлагийн “Цэргийн бодол-32” тоглолт боллоо

Монгол улсад зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 89 жилийн ойн өдөр буюу бидний хэлж заншсанаар цэргийн баяраар Хурд хамтлаг “Цэргийн бодол-32” тоглолтоо хийлээ. Энэхүү тоглолтоо ингэж нэрлэсэн нь их учиртай.  Өдгөөгөөс 32 жилийн тэртээ Цэргийн бодол дууны үг зохиогдсон байна. Ард түмнийхээ дунд анх л энэ дуугаараа танигдан олны хүндлэл хүлээж байсан залуус одоо өөрсдийн гэсэн орон зайгаа рок, попын ертөнцнөө тунхаглажээ. Тоглолтыг Хүнсний манлай үйлдвэр “Спирт Бал Бурам” компаний “ХАРАА” брэнд ивээн тэтгэн оролцов. Өмнө нь 2-р сарын 26, 27-ны өдрүүдэд СТО-д болсон “Хайрын салхи” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байсан. “Спирт Бал Бурам” компани жинхэнэ амьд хөгжмийг ард түмэндээ мэдрүүлэхийн тулд тус хамтлагтай 9 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа юм.
Оройн 19 цагт үзэгчидийн хүсэн хүлээсэн тоглолт эхлэв. Цэрэгт явсан, явах гэж байгаа, цэргээс бултсан гээд бүх л эрчүүддээ энэ үдшийг бэлэглэнэ хэмээн гитарчин Отгонбаяр бага зэрэг хошигноод авна лээ. Архины зохистой хэрэглээг дэмжигч “Спирт Бал Бурам” компанийн сүлд дуу гэж ард түмнээ танигдсан “Алсын Хараатай амьдрал”, “Би аавтай хүн”, “Монголоороо гоёдог”, “Аавдаа би хайртай”, Цэргийн бодол” дуунуудаа дуулахад үзэгчид өөрийн эрхгүй нулимс унагаж байгааг харахад аргагүй л ард түмний хамтлаг юм даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Тоглолтын дундуур МУГЖ Отгон, Цагдаагийн хурандаа Пионер, бэлтгэл хурандаа Чулуун нар ая дуугаа өргөв.
Мөн “Цэргийн бодол” дууг “Хурд”, “Чоно” хамтлагийнханы ах Ганболд нь цэргийн алба хааж байхдаа бичсэн бол энэ тоглолтондоо хамт алба хааж байсан нөхдийг нь бас урьсан байлаа.
Танхимд багтахгүй үзэгчид бүх л дууг нь даган дуулна. Ард түмнээ санасан, ард түмэн нь санасан Хурд хамтлагийн “Цэргийн бодол-32” тоглолт эхнээсээ дуусан дуустлаа үзэгчдийг байлдан дагуулсаар өндөрлөлөө.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж