
Харин Америкийн поп хөгжмийн “Maroon 5” хамтлагийн гурав дахь цомог болох “Hands all over” энэ сарын 21-нд худалдаанд гарсан. Уг цомог 142 мянган хувь борлогдож уг жагсаалтын хоёрдугаар байрт бичигджээ. Тус хамтлаг энэхүү цомог дээрээ хоёр жил гаран ажилласан ба рок, поп, фанк, R&B урсгалын дуунуудаас бүрдсэн аж. Энэхүү цомгийн хамгийн анхны сингл нь өнгөрсөн зургадугаар сарын 22-нд цацагдаж эхэлсэн ба шилдэг синглийн жагсаалтад дээгүүрт бичигдээд байсан юм.
Харин цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л шилдэг цомгийн жагсаалтын эхний 10 байрт багтаж чадсан байна. Тус хамтлагийнхан цомгоо олон сая хувь борлуулахад ач холбогдол өгдөггүй, зөвхөн уран бүтээлээ үнэнч шүтэн бишрэгчиддээ хүргэж байгаадаа л сэтгэл хангалуун байгаа тухайгаа цомгийн нээлтийн үеэр хийсэн хэвлэлийн баг хурал дээрээ хэлж байсан билээ. Харин нэг урсгалд баригдалгүй олон өвөрмөц дуу бүтээдэг уг хамтлагийн цомог эрэлт ихтэй байгаа аж.
Гуравдугаар байрт алдарт Linkin park хамтлаг “A Thousand Suns” нэртэй цомгоороо оржээ. Энэ нь тус хамтлагийн дөрөв дэх цомог бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 8-нд худалдаанд гарсан. Тус цомогт багтсан хамгийн шилдэг сингл нь "The Catalyst" ба өнгөрсөн наймдугаар сарын 2-ноос цацагдаж эхэлсэн юм. Энэхүү цомгийнхоо нээлтээр тус хамтлаг аялан тоглот хийхээр төлөвлөөд байгаа аж. Тус цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 241 мянган хувь борлогдож, Billboard-ын шилдэг цомгоор шалгарсан ба хоёр дахь долоо хоногтоо 700 мянган хувь борлогдож хоёрдугаар байр руу шилжээд байсан юм.