
Захидалд тавигдах шаардлага:
• Arial фондоор 13 нас хүртэл 300-аас илүүгүй,18 нас хүртэл 500-аас илүүгүй үгтэй, 18 аас дээш 1000 илүүгүй-аас үгтэй байна.
• Захидлын доод хэсэгт зориулан бичсэн хүний тухай товч танилцуулга байна.
• Захидал бичигч өөрийнхөө тухай товч танилцуулга холбоо барих хаяг, утасны дугаар, и-майл хаягаа бичнэ.
Тус аянд оролцогчдын илгээсэн захиа бүрийг олон нийтийн сайтуудад байршуулахаас гадна ирсэн захидлуудаас 99-н шилдгийг шалгаруулж эмхэтгэн, “Чин сэтгэлийн ном” нэртэйгээр ном болгон хэвлэх аж. Шилдэг 99 захидлын эзэнд “Чин сэтгэлийн ном” бэлэг болгон дурсгана.
Уг номын борлуулалтын бүх орлогыг “Эко хөгжлийн сан“-д байршуулан ногоон бүтээн байгуулалт болон хүүхэд залууст экологийн бодит боловсрол олгоход зориулна.
Захидлыг Ногоон эвсэл мэдээллийн танхим болон “Тэндоү төв”-ийн байранд ирэх арваннэгдүгээр сарын 4 хүртэл хүлээн авах юм.