
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөлгөөнд мэдээлснээр нийт зургаан дүүргийн хэмжээнд 23 газар бүрэн чөлөөлсөн байршилд явган хүний замын тохижилт хийх ажлыг эхлүүлжээ. Дүүргийн газрын албадаас ирүүлсэн судалгаагаар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 77 байршилд явган хүний замыг засах тохижуулахын тулд 215 объектийг чөлөөлөх шаардлагатай бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 53 байршилд 160 обьект чөлөөлөөд байна. Харин зарим газруудад тохижилтын ажил хийсний дараа цахилгааны кабель солих ажлын хүрээнд зарим газарт хийсэн тохижилтыг эвдэж сүйтгэсэн явдал гарсан. Намрын налгар өдрүүд олон үлдээгүй учир дүүрэг, холбогдох газрын удирдлагууд тохижилт, явган хүний зам засах ажлын явцыг газар дээр нь үзэж танилцан, дутуугаа гүйцээн шуурхайлж, нийслэлийн өдрийн өмнө дуусгавар болгохыг хотын дарга даалгасан юм.
Б. Болорсүх