“The Social Network” 23 саяыг олжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

“The Social Network” 23 саяыг олжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн долоо хоногийн box office-ийн шилдэг 10 киног facebook сайтыг санаачлагч, үүсгэн байгуулагч Mark Zuckerberg-ийн тухай кино тэргүүлжээ. Уг кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн ба ийнхүү эхний долоо хоногтоо л 23 сая ам.долларыг олсон байна. Уг кино мэргэжмлтнүүдээс өндөр үнэлгээ аваад буйн дээр, энэ жил хамгийн залуу тэрбумтан болсон нь ч ийнхүү үзэгчдийг татахад их нөлөөлж байна хэмээн үзэж байна. Учир нь түүн шиг залуу насандаа амжилт олж, тэрбумтан болохыг хүсч буй мянга мянган залуус байдаг.  Харин жагсаалтын долдугаар байрт Германы найруулагч Christian Alvart-ийн найруулснаар 2009 оны наймдугаар сарын 31-нд Шинэ Зеландад нээлтээ хийж байсан Paramount Pictures-ын бүтээл “Case 39” хэмээх аймшгийн кино бичигджээ.

    Энэхүү кино мөн л өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн ба гол дүрд нь Холливуудын од Renee Zellweger тоглосон тус кино нь хэдийгээр өнгөрсөн онд нээлтээ хийсэн ч дэлхий даяар үзэгчдийн хүртээл болоогүй байсан юм. Тус киноны менежментийн багийнхан уран бүтээлчидтэйгээ хамтран киногоо бага хэмжээгээр өөрчлөн сайжруулж АНУ-д нээлтээ хийхээр сурталчилгаа, мэдээ мэдээллээ сайтуудаар тарааж эхэлсэн нь энэ. Аймшгийн төрөл жанрт хамаарах тус кино Шинэ Зеландад 14 сая долларын орлогоо олоод буй бөгөөд удахгүй америкийн театруудаар гарч эхэлсний дараа улам их ашиг орлого олох болно хэмээн Paramount-аас мэдэгджээ. Аймшгийн, адал явдалт зохиолоороо нэрд гарсан зохиолч Ray Wright киноны зохиолыг бичсэн бөгөөд томоохон киноны сайтуудаас өндөр үнэлгээ авсан билээ.

    Renee Zellweger нийгмийн ажилтан Emily Jenkins-ийн дүрд тоглох бөгөөд 10 настай бяцхан охины гэрт нэгэн удаа очсоноор үл мэдэгдэх зүйлстэй нүүр тулгарч эхэлнэ. Улмаар аймшигт хэргийн гэрч болж охиныг, мөн өөрийгөө аврахын төлөө аймшигт зүйлстэй тэмцэлдэх болно.

    Одоогоор америкт хамгийн ашиг орлоготой киноны жагсаалтад дээгүүр яваа “The Last Exorsism” хэмээх аймшгийн киноны араас нээлтээ хийх бас нэгэн энэ төрлийн бүтээл нь “Case 39” бөгөөд хамаагүй илүү амжилт үзүүлэх магадлалтай аж. Киноны зохиол нь сүнс чөтгөр, шашин, аллага хэрцгийлэл гээд аймшгийн кинонд байдаг бүх л элементүүдийг агуулсан,  бусад энэ төрлийн кинонуудаас хавьгүй илүү хэмээгдэж байгаа.

    Киноны бас нэгэн гол дүр болох Lillith Sullivan охины дүрд канадын өсч яваа  залуу жүжигчин Jodelle Ferland тоглосон ба өмнө нь 2006 онд Silent Hill кинонд тоглож байсан тул энэ төрлөөр нилээн туршлагажиж яваа нэгэн гэнэ. Мөн тэрбээр залуусын үзэх дуртай Twilight Saga: Eclipse кинонд ч тоглоод амжсан гэнэ. Хэдийгээр 16 настай ч тэр 50 орчим бүрэн хэмжээний кино болон телевизийн олон ангит сериалд тоглоод буй ирээдүйтэй жүжигчин юм.

    Найруулагч Christian Alvart саяхан Нью-Йорк Таймсд ярилцлага өгөхдөө “Case 39 кино дахин нээлтээ хийж, дэлхий дахины кино болж буйд баяртай байна. Мөн аймшгийн төрөлд шинэ нээлтүүд дагуулсан цоо шинэ бөгөөд дахин давтагдашгүй бүтээл болсон” гэжээ.

    “The Social Network”    $23,000,000
    “Legend of the Guardians: The Owls of Ga"Hoole”    $10,855,000
    “Wall Street: Money Never Sleeps”    $10,100,000
    “The Town”    $10,000,000
    “Easy A”    $7,000,000
    “You Again”    $5,552,000
    “Case 39”    $5,350,000
    “Let Me In”    $5,300,000
    “Devil”    $3,672,000
    “Alpha and Omega”    $3,000,000

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж