Justin Bieber “Vogue” сэтгүүлийн хуудаснаа

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Justin Bieber “Vogue” сэтгүүлийн хуудаснаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    16 насандаа дэлхийн хэмжээний од болоод буй дуучин Justin Bieber  өсвөр насныханд зориулсан “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсанд гарчээ. Тэрбээр тус сэтгүүлд сүүлийн үеийн уран бүтээл болон найз охины тухай үзэл бодлоо ярьсан байна.

    “Миний насныханд найз охин шаардлагагүй гэж би боддог. Ээж маань ч энэ тал дээр надтай санал нийлж, намайг хөгжмийн карьертаа түлхүү анхаархыг зөвлөж байгаа. Одоогийн байдлаар шинэ цомгийн ажил маань эхлээд байгаа болохоор би тун завгүй байгаа. Гэхдээ мэдээж боломж гарах бүрт фэнүүдтэйгээ уулзаж, шинэ уран бүтээлээ хүргэж байна” хэмээн тэрбээр ярьжээ.

    1994 оны гуравдугаар сарын нэгэнд Канадад төрсөн дуучин юм. Түүний “You Tube”-д тавьсан бичлэгийг Scooter Brown харсан бөгөөд түүнтэй холбогдон улмаар түүнийг Atlanta хотод дуучин Usher-тай уулзах уулзалт зохион байгуулсан. Түүнээс хойш удалгүй Bieber Usher-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. 2009 онд Bieber “One Time” гэдэг анхныхаа синглийг гаргасан нь дэлхий даяар хит болсон. Түүний дараахан 2009 оны 11 сарын 17-нд “My World” гэдэг анхныхаа цомгийг гаргасан нь богино хугацаанд нэг сая гаруй хувь зарагдан “platinum” цомгийн ангилалд багтсан билээ. Bieber 2010 оны гуравдугаар сарын 23-нд “My World 2.0” цомгоо гаргаад байгаа бөгөөд энэ цомог нь хэд хэдэн улсад хит цомгуудын жагсаалтыг тэргүүлж байна.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж