Lady Gaga рекорд тогтооно

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Lady Gaga рекорд тогтооно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дуучин Lady Gaga болон Justin Bieber нар хөгжмийн хамгийн том сайт болох Youtube сайтын дээд амжилтыг тогтоож байна. Дуучдын тус сайтад байрлуулсан видеог нийтдээ нэг тэрбум үзэгч үзсэнээр ийнхүү амжилтын эзэд болох юм. Өмнө нь ямар ч дуучны видео нэг тэрбумын хандалт авч байгаагүй тухай уг сайт мэдээлжээ.

    TubeMogul-ын захирал David Birch-ийн мэдээлж буйгаар дуучин Lady Gaga одоогийн хандалтаа бууруулахгүйгээр явж чадвал түүний видеог үзсэн үзэгчдийн тоо энэ сарын 20 гэхэд нэг тэрбум давна хэмээсэн байна. Өнгөрсөн есдүгээр сард дуучин бүсгүйн видеог өдөрт 1,8 сая үзэгч үзсэн аж.
    Харин Justin Bieber-ын хувьд өдөрт 3,7 сая үзэгч үздэг ба энэ хандалтаа хадгалж чадвал ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд түүний үзэгчдийн тоо нэг тэрбум давах юм.

    Дуучин Lady Gaga болон Justin Bieber-ын энэхүү амжилтаас өмнө дуучин Michael Jackson-ы видеог 600 сая үзэгч үзсэн дээд амжилттай байжээ.
    Мөн тус сайтаас сар бүр хамгийн их үзсэн шилдэг видеог өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шалгаруулж эхэлсэн байна. Дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртлэх уг шилдэгийн жагсаалтад дуучин Justin Bieber-ын дуу үргэлж багтсаар ирсэн ба 10 дууны дөрөв нь түүний дуу байсан байна.
    Bieber-ын хамгийн их хандалт авсан видео нь "Baby" бөгөөд нийтдээ 345 сая хандалт авсан байна. Харин "Never Let You Go" нь  92 сая, "Never Say Never" дуу нь 86 сая хандалт авчээ.

    Дуучин Lady Gaga-гийн хувьд "Bad Romance" дуу нь 288 сая хандалт авснаар Youtube сайтын бүх цаг үеийн хамгийн олон хандалт авсан дууны хоёрдугаар жагссан байна. Харин  "Just Dance" дуу нь 123 сая, "Alejandro" нь 87 сая, "Telephone" дуу нь 85 сая хандалт тус тус авчээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж