
НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгав. Уг хөтөлбөр 21 сум суурины өрхийн эмнэлэг, сум, сум дундын эмнэлгүүд, “Хэнтий эм хангамж” ХХК-ий эмийн сангаар дамжин хэрэгжиж, ард иргэд болон жирэмсэн, төрөх насны эмэгтэйчүүдийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношлогоо, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажилд хамруулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд аймагт ирсэн эм, эмнэлгийн хэрэгслийг өрх, сум, сум дундын, нэгдсэн эмнэлэгт хуваарилж, ригевидон шахмалын нөөц энэ онд хүрэлцэхүйц хэмжээнд хангалттай, бэлгэвч 2-3 сарын нөөцтэй, ерөндөгний нөөц багассан, тариа дууссан, зайлшгүй шаардлагатай гидролизин эм дууссан, төмөр фолийн хүчлийн нөөц багассан байдалтай байгаа аж.
2009 онд нийт 964 төрөх насны эмэгтэйчүүдийн 287 нь эм хэрэглэдэг, 171 нь тариа, 51 нь календарь, 239 нь бэлгэвч, 33 нь стерилизаци хэрэглэж байгаа аж. Шалгалтын үед өрхийн эмнэлгүүд байрны хүрэлцээ муугаас эм хэрэгслийн хадгалалт шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ.
И.Байгалмаа