Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Мэрүүд мэрсэн нь

Хобокены хоригдол

Өнгөрсөн жилийн Нью-Жерси дэх 40 мянган хүнтэй Хобокен хотын мэрээр Ардчилсан намын мандаж буй од 32 настай III Питер Каммарано сонгогдлоо. Албан тушаалдаа ороод гурван долоо хоног болсны дараа түүнийг авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан гээд баривчлан шүүж хоёр жил хорих ялаар шийтгэв. Каммарано 2010 оны есдүгээр сарын 20-ны даваа гаригаас ялаа эдэлж эхэлжээ.

“44-ийн хэрэг”

Холбооны мөрдөх товчооны (ХМТ) явуулсан ажиллагааг АНУ-ын цагдаагийн бүх академиудад судалж байна. Хэдхэн цагийн дотор зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн 44 хүний Нью-Жерсийн янз бүрийн хотуудад баривчилсан байна. Тэдний тоонд гурван хотын мэр мужийн хууль тогтоох байгууллагын хоёр гишүүн орон нутгийн хотын захиргаадын ажилтнууд, барилгын албаны удирдагчид, бусад төрийн ажилтнууд багтжээ.

Холбооны мөрдөх товчооны 300 орчим ажилтнууд уг арга хэмжээг явуулан баривчилсан хүмүүсийг сургуулийн шар автобусаар зөөжээ. Цагдаагийн машины урт цуваа хүмүүсийн анхаарлыг татна гэж үзсэн аж.

Баригдсан бүх хүмүүст авлига авч барилгын ашигтай гэрээг өгч байсан  мөн мөнгө угаасан гэх ялыг сонсгосон байна. Тухайлбал, Питер Каммарано гурван долоо хоног ажиллахдаа 25 мянган ам.долларын авлига аваад амжсан байв. Түүний 5000-ыг сонгуулийн компанийн үедээ авсан байжээ. ХМТ-ны нууц туршуул нөлөө бүхий бизнесмен гэж өөрийгөө танилцуулан нэр дэвшигчээс ашигтай гэрээ олж туслахыг гуйсан байлаа.  Каммарано мөнгийг аваад асуудал гарахгүй гэж хэлэхдээ “Би латин америкчууд, италичууд ахмад сонгогчидтай маш нягт ажиллаж байгаа учир 95 хувийн санал лавтай авна” гэжээ.

Нью-Жерсийн вирус

АНУ-ын авлигын албан ёсны чансаагаар Нью-Жерси лидер биш. Араас нь Луизианна муж ойртож иржээ. Дараа нь Иллинойс  дөхөж явна (сүүлийн 40 жилд найман захирагчийн гурав нь шоронд суусан юм. Одоо дөрөв дэх нь бас хоригдох бололтой. 2008 оны сүүлчээр авлига, мөнгө нэхэлт ба албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Род Благоевич баривчлагдсан билээ).

Бусад мужууд “амжилттай” байгаа ч Нью-Жерсид дөхөж очтол тэдэнд бас ч зай байгаа гэж түүхчид дүгнэж байна. Энэ мужийн анхны захирагч, Британийн лорд Корнбери олны өмнө эмэгтэй хүний даашинзтай гарч ирдэг дуулианаасаа гадна албан тушаалд үнэ тогтоосон хүн гэнэ.

Жерси-сити хотыг бараг 30 жил удирдсан Фрэнк Хейгийг “хууль бол би!” гэсэн үгийг анх гаргасан хүн гэдэг.  Сард 1000 долларын цалинтай байсан Хейгийг 1956 онд нас барсны дараа түүний дансанд 5 сая доллар байсан нь илэрсэн юм.

Түүнийг залгамжлагч нарын нэг Хью Аддонизио АНУ-ын Конгрессийн гишүүн байхдаа захирагчид нэрээ дэвшүүлэн “конгрессмен байгаад их мөнгө олохгүй. Харин захирагч бол алтанд умбаад саяыг хийнэ” гэж тайлбар хэлж байлаа.

Мужийн хамгийн том хот Ньюаркийн захирагч  Жеймс Шарп бараг 20 жил захирагч хийснээ эцэст нууц амрагтаа хямд газар авч өгч байгаад шоронд заларсан түүхтэй.

Жилийн өмнө мужийн сенатор Уэйн Брайант дөрвөн жилийн ялаар шийтгэгдэв. Тэрээр хуурамч баримт үйлдэн төсвөөс орон нутгийн их сургуульд хэдэн сая ам.доллар олж өгсөн байв. Брайантад баярласан их сургууль түүнийг профессор болгоод өндөр цалин өгч байжээ. Харин тэр нэг ч удаа сургуулиар харагдаагүй гэнэ.

Сүүлийн таван жилийн дотор Нью-Жерси  мужид янз бүрийн тушаалын 130 албан хаагч шоронгийн хаалга татсан байлаа. Мужид уламжлалаар олон тооны шинэ цагаачид ирдэг учраас ийм ер бусын үзэгдэл гардаг гэсэн дүгнэлтийг нийгэм судлаачид хийжээ. Тэдний нөгөө хэсэг нь энд хүнд суртлын аппаратыг буруутгаж байна. Нью-Жерсид өөрийн засаг захиргаатай 21гүнтний аймаг, 92 татварын тойрог, хэдэн зуун засаг захиргаатай хэдэн зуун хот, суурин багтаж байна. “Штат Сопрано: Нью-Жерси ба түүний авлигын соёл” номын зохиолч Сэнди Макклюра: “Тэнд жижиг дарга нар үй түм. Бүгд л тэднээс зөвшөөрөл авах ёстой. Төрийн том аппарат байдаг газар албан хаагчдад хэтэвчээ түнтийлгэх боломж хэтэрхий их” гэж дүгнэсэн байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж