Дэлхийн багш нарын өдөр
Жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдөр 100 гаруй улс оронд 1994 онд бий болгосон Дэлхийн багш нарын өдрийг (World Teaches" Day) тэмдэглэж байна. Энэ өдөр нийгмийн хөгжил цэцэглэлт болон боловсролын бүхий л төвшинд багш нарын оруулсан хувь нэмрийг хүмүүс тэмдэглэн тэдэнд хүндэтгэлээ үзүүлж байна. Энэ баярын урьдатгал нь 1966 оны аравдугаар сарын 5-нд Багш нарын статусийн тухай (Special Intergovernmental Conference on the Status of Teachers) Засгийн газар хоорондын тусгай бага хурал болсон байна. Тэр үеэр ЮНЕСКО ба Олон улсын хөдөлмөрийн зохион байгуулалтын байгууллага хоёрын төлөөлөгчид “Багш нарын статуст хамаатай зөвлөмж” (Recommendation concerning the Status of Teachers) баримт бичигт гарын үсэг зурсан байлаа. Аравдугаар сарын 5-нд тэмдэглэх энэ өдрөө зохион байгуулагчид нь дэлхийн хойд хэсгийн сурагчдын амралт ба өмнөд хэсгийн зуны амралттай ойролцоо хугацаанд байхаар төлөвлөсөн байна.
Сүүлийн жилүүдэд төсвийн ажилтнуудын цалин хөлс бага байгаа, хөдөлмөрийн нөхцөл муу, олон тооны багш нар тэтгэвэртээ гарсан мөн мэдрэлийн ядаргаа ба олон оронд ДОХ/ХДХВ халдвараар багш нар олноор үрэгдсэн гэх зэргийн нөхцөлөөс болон багш нарын тоо эрс буурчээ. Зарим нэг дүгнэлтээр 2015 он гэхэд дэлхийд бага сургуулийн багш нар гэхэд л одоо байгаа шигээ 35 сая хүн шинээр шаардлагатай болох ажээ.
Португалийн өдөр
Португалийн бүгд найрамдах улсын өдөр (Republic Day in Portugal) 1910 оны аравдугаар сарын 5-нд хаант засаглал унаж, бүгд найрамдах улс байгуулагдсаны ойгоор тэмдэглэгддэг. ХХ зууны эхээр тус оронд бүгд найрамдах улсын төлөө хөдөлгөөн хүчээ авлаа. Эдийн засаг нь өрийнхөө гуравны нэгийг төлж чадахгүйд хүрэн цагаачлал газар авч байв. 1902 онд арми, флотод бүгд найрамдах хөдөлгөөний бослого дараалан гарав. Ингээд парламентыг тарааж Засгийн газрыг толгойлсон Жуан Франку 1906 оны дунд үеэр бараг дарангуйлагч болжээ. Чөлөөт хэвлэлүүд хаагдаж хотын зөвлөлүүд хаагдаж, олон эх орончдыг шоронд хорьсон байв. Хотуудад эсэргүүцлийн жагсаал хийгдэж байлаа. 1908 онд хаан I Карлуш ба хаан ширээ залгамжлагч Луиш Филипп террористуудын гарт амиа алдав.
Хааны бага хүү II Мануэл сөрөг хүчнийг тайвшруулах арга хэмжээ авч шоронд байсан хүмүүст өршөөл үзүүлсэн байв. Гэвч залуу хаан улс төрийн туршлагагүй байсан учир бүтэн хагас жилийн дотор долоон Засгийн газар 1909 оны аравдугаар сараас дахин бослого эхэлжээ. 1910 оны наймдугаар сарын сонгуульд Бүгд найрамдах нам 14 суудал авсан байв. 1910 оны аравдугаар сарын 4-нд Машаду душ Сантушын удирдсан бослого гарч түүнийг арми флот, ард түмэн нэгдэв. Дараагийн өдөр нь Засгийн газрын цэрэг бууж өгсний дараа Португали улс байгуулагдсаныг зарласан юм. Бүгд найрамдах улс байгуулагдсаныг 1911 оны үндсэн хууль баталж өглөө.
Өдрийн ишлэл
"Хэрэв бид нэг дүрд нь тоглодоггүй байсан бол амьдрал гээч тааламжтай инээдмийн жүжиг байх ёстой байлаа”
(Дени Дидро)
Жан Оноре Фрагонар. Дени Дидрогийн хөрөг. 1769 он.
Дени Дидро, Denis Diderot, 1713 оны аравдугаар сарын 5-нд Шампань-Арденны Лангре хотод төрөөд 1784 оны долдугаар сарын 31-нд Парис хотноо таалал төгсчээ. Францын гүн ухаантан, жүжгийн зохиолч, тэрээр мэдлэгийн бүх салбарын анхны Европ нэвтэрхий толийг бүтээжээ. Мөн Дени Дидро нь Францын агуу хувьсгалын үзэл сурталч нарын нэг байлаа. Тэрээр 1773 онд Орост ирэн II Екатерина хатан хаанд шинэчлэл хийх санаа тавьж байв. Хатан хаан түүний номын санг худалдан аваад номын сангийн эхлэгчээр томилон 50 жилийн цалинг нь олгосон байв. Тэр мөнгө нь гүн ухаантны цорын ганц охины хуримын инжинд хэрэглэгджээ.
Дидрогийн бусад ишлэлээс: “Маанагтсан ард түмэн харанхуй бүдүүлгээсээ аюултай”
“Хүнийг ухаантай гэж тооцох тусам тэрээр танд улам ч буянтай болж санагдана”
“Ямар ч ядуу өөрийн уналттайгаа эвлэрдэг”
“Өөрийн залуу цагийн алдааг мартсан хүмүүс хамгийн муу эцэг, эх болдог”
“Хичнээн хүн байна төдий чинээ аз жаргал байдаг”
“Аль болох олон хүнийг жаргуулсан хүнийг хамгийн аз жаргалтай хүн гэнэ.
Үйл явдал
Монголын их сургууль нээгдэв
1942 он: Монгол улсын их сургуулийн нээлтийн хурал Улаанбаатар хот дахь Лениний нэрэмжит клубт болсон байна. МУИС эх сургууль 1942-1943 оны анхны хичээлийн жилдээ багш, зоотехник, хүн эмнэлэг гэсэн гурван танхимд 93, бэлтгэл ангидаа 57 нийт 150 оюутантайгаар хичээллэжээ.