
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2010 оны А235 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу Баянхутаг, Баянмөнх, Дархан сумдын нутагт идлэг шонхор шувууг барих, арчлах, тээвэрлэх зориулалтаар таван отог байрлаж нийт 33 шонхор барьснаас 17 шонхорыг буцаан тавьжээ. Мөн 10 шонхорыг суултанд, 6 шонхорт акт үйлдэв.
И.Байгалмаа