Ус цэвэршүүлэх үйлдвэртэй болов

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Ус цэвэршүүлэх үйлдвэртэй болов

Дундговь аймгийн төв Мандалговь хот 1989 оноос хойш 35 километр дэх Олгойн говийн гүний усыг тусгай байгууламжаар татан иргэдийн усны хэрэглээг хангадаг байсан ч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхүйц хатуулагтай болох нь шинжилгээгээр тогтоосон байдаг. Сайнцагаан сумын иргэн Мөнхтөрийн Анхбаяр ус цэвэршүүлэх үйлдвэр Мандалговьд байгуулснаар  энэ бэрхшээлээс гарах боломжийг бүрдүүлжээ. Тус үйлдвэр нь Энэтхэгийн технологиор Хятад улсад үйлдвэрлэсэн ус цэвэршүүлэгч бичил хайрга, ус зөөлрүүлэгч, амьд нүүрс зэрэг долоон дамжлагаар усыг цэвэршүүлэн хүний биеийн хэрэгцээт эрдэс бодисийн агууламж бүхий цэвэр усыг хэрэглэгч нарт нийлүүлж байна.

Уг цэвэршүүлсэн усаа “Чандмань” гэж нэрлэсэн бөгөөд 18,9 литрийн багтаамжтай шилэн баллонд савлан тусгай зориулалтын машинаар хэрэглэгч нарт  хүргэх юм. Нэг баллон ус 1500 төгрөгөөр үнэлэгддэг ч хүргэлт үнэгүй аж. Цэвэршүүлсэн ус нь хүчил төрөгч, цайр,  эрдэс бодис, микро элементийн зохистой агууламжтай,   эрүүл ахуйн шаардлагад тохируулан зөөлрүүлснээрээ хүний хэрэгцээг хангаж байна. “Итгэлт мандал” компанын “Чандмань” ус нь тус аймагт саяхан болсон худалдаанаас импортыг орлох бүтээгдэхүүний шагнал хүртсэн аж.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж