Математикчийн хөшөөг нээх ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Математикчийн хөшөөг нээх ёслол боллоо

Дундговь аймагт анхны математикийн гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийг нээсэн Монгол улсын гавьяат багш Намжилын Өлзий агсны хүрэл цээж хөшөөг нээх ёслол боллоо. Н.Өлзий агсан 1960-аад оны дунд үеэс тус аймагт математикийн багшаар ажиллахдаа улс орондоо нэртэй математикч олныг төрүүлсэн бөгөөд удирдсан  сургууль нь математикийн сургалтаар улсын хэмжээнд ямагт дээгүүр байр эзэлдэг байсан аж.  Түүний байгуулсан дунд сургууль нь өнгөрсөн жил  Монгол улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит болж байсан бол энэ жил хүрэл цээж хөшөөг нь босгожээ. Хөшөөний нээлтийн үеэр Н.Өлзийн нэрэмжит математикийн олимпиадыг тус аймагт зохион байгуулсан бөгөөд эх орны өнцөг булан бүрээс ирсэн 40 гаруй багш, 700-гаад хүүхэд оролцсон байна. Энэ олимпиадад Нийслэлийн нэгдүгээр дунд сургууль тэргүүлж, Мандалговийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль удаахь байранд шалгарчээ.

С.Пүрэвсүрэн        

                                    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж