Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Та хурхирдаг уу?

Таргалах, хамраас нус гоожих, тоос, тоосонцрын  элдэв харшил нь амьсгалын зам түгжирч хурхирах гол шалтгаан болдог. Түүнээс гадна зарим хүмүүс унтаж байхдаа амьсгалаа завсарлагатайгаар  түгждэгээс галт тэрэг шиг аймшигтай чимээ гаргадаг аж.

– Унтахдаа аль болох чөлөөтэй амьсгалах нөхцлийг бүрдүүл. Хажуугаараа унтвал хоолойн эд дарагдахгүй гэдгийг сана. 

-Түүнээс гадна  хамрын дусаалга хийж байвал  амьсгалын зам түгжирдэггүй. Ийм дусаалгыг  аль эмийн сангаас  төвөггүй олж болно.

– Хэрэв та байнга хурхирдаг эсвэл хурхирдаг хэн нэгэн таныг тайван унтуулахгүй байгаа  бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж