2010 оны Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулахтэмцээнийг шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

2010 оны Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулахтэмцээнийг шууд дамжуулна

Байршил:  “С1”
 телевизийн Студи 2-т.

Хугацаа: 2010 оны 03
сарын 22 –ний өдрийн 12:00 цагаас.

Сэдэв:  2010 оны
Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулахтэмцээнийг  шууд дамжуулах тухай. 

2010 оны Спортын
хамгийн том үйл явдал бол Хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах 19 дахь
удаагийн тэмцээн билээ. “С1” телевиз энэхүү нэр хүндтэй тэмцээнийг Монголын
телевиз үзэгчиддээ  албан ёсоор шууд дамжуулан хүргэх  төсөл дээр
сүүлийн 12 сарын турш ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн үзэгч түмний
мэлмийд  шилдэг, өндөр чанартай хөтөлбөр хүргэх зорилготой ажиллаж ирсэн
“С1” телевизийн хувьд энэхүү эрхийг худалдан авах шаардлагатай нь тодорхой
юм.  

 Энэ тэмцээн нь
 Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад энэ оны 6-р сарын 11-ээс 7-р сарын 10
 өдөр хүртэл зохион байгуулагдах  юм. Олон Улсын Хөл бөмбөгийн
Холбооны хамгийн нэр хүндтэй, 4 жилдээ ганц зохиогддог энэхүү тэмцээнийг 2010
оны хамгийн том үйл явдлаар нэрлэсэнд гайхах зүйлгүй ээ. Хөл бөмбөгийн ДАШТ нь
үзэгчдийн тоогоор Олимпийн Наадмаас хол давдаг нь энэ тэмцээний нэр хүндийг
илтгэнэ.  

Энэ удаагийн
тэмцээнийг Дэлхийн 204 орны 204 телевиз шууд дамжуулах эрхийг албан ёсоор аваад
байна. Тэр дунд  “С1” телевиз Монголоос цорын ганцаар энэхүү шууд
дамжуулах эрхийг авсныг дуулгахад таатай байна. Сар гаруйн хугацаанд явагдах
энэ тэмцээний нийт 64 тоглотыг өдөр бүр шууд дамжуулна. Мөн өдөр бүр тэмцээнтэй
холбоотой тойм нэвтрүүлгүүдийг нэмээд үзэгч, хөл бөмбөгийн хорхойтнууддаа
 240 гаруй цагийн шууд нэвтрүүлгийг бэлтгэн  хүргэх болно.  

Олон Улсын Хөл
бөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй Хөл бөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан
хүргэхээр Tiger, Skytel, BSB, Konica гэсэн   байгууллагууд  хамтран
ажиллаж байна. Мөн интернетээр дамжуулахаар Ситинет интернет провайдер  (
cititube.mn ) компанитай  хамтран ажиллаж байна.  

Мэдээллийг нягтлах
сайт 

1.  www.fifa.com/pdf

2.  www.fifa.com/aboutfifa/tv/salesdistribution.html 

Ярилцлага өгөх
хүмүүсийн нэрс 

“С1” телевизийн
Гүйцэтгэх захирал Бен Моёл

“С1” телевизийн
спортын албаны ахлах редактор Э. Амарсайхан 

Мэдээлэл тодруулах 

Утас: 88114423

Факс: 976-70111252 

Бэлтгэсэн©”С1”ТВ2006-2010

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж