Азийн түүхийг европчуудад таниулж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Азийн түүхийг европчуудад таниулж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ази Европын харилцаа хэр зэрэг урт удаан баялаг түүхтэй, хүн төрөлхтөн нэг нь нэгнийхээ соёл иргэншилд хэр зэрэг хүндэтгэлтэй хандаж байсныг харуулах хамгийн том үзэсгэлэн энэ өдрүүдэд Брюссель хотноо нээлттэй байна. Бельгид төдийгүй Европт  томоохонд тооцогдох “Bozar” дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд Ази, Европын орнуудаас авчирсан дэлхийд хосгүй үзмэрүүдийг дэлгэжээ.

    “A passage to Asia” нэртэй уг үзэсгэлэн нь АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтсан томоохон арга хэмжээнүүдийн нэг бөгөөд Ази Европ бүс хооронд хамтран ажиллах, иргэншил хоорондын харилцан ойлголцлыг  бэхжүүлэх зорилготой юм байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, олон улсын үзэсгэлэнг дэмжих Хүндэт хорооны гишүүний хувьд энэхүү үзэсгэлэнг ивээлдээ авч дэмжин зохион байгуулж байгаа Ерөнхийлөгчдийн нэг юм.

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр тус үзэсгэлэнг үзэж сонирхов.

    Үзэсгэлэнд, Монголын газар нутгаас олдсон Хүннүгийн үеийн булшны олдвор, Монголын Эзэнт гүрний дипломат харилцааны чухал хэрэгсэл болсон Алтан Гэрэгэ, Чингисийн цэргийн хувцас, 19-р зууны бөөгийн хувцас хэрэглэл, Занабазрын бүтээл алдарт “Ногоон Дарь Эх”,  марзан Шаравын “Монголын нэг өдөр” зураг зэрэг манай улсын түүх соёлын хосгүй ховор 50 орчим үзмэр дэлгэгджээ.

    Дөрвөн жилийн өмнө монголын археологчидын олсон, МЭӨ 1-р зууны үеийн эртний Грекийн бурхадыг дүрсэлсэн медальон нь хоёр тивийн соёлын харилцаа хэр зэрэг урт удаан настай болохыг харуулж байна.

    “Монгол Улсаас авчирсан эдгээр үзмэргүйгээр Азийн түүх, соёл иргэншлийг танин мэдэх нь хангалтгүй юм гэдгийг урлаг судлаачид төдийгүй үзмэрийг үзсэн жирийн хүмүүс ойлгож байгаа” гэж Бельгийн Шинжлэх ухааны хорооны Удирдах зөвлөлийн дарга Ян Ван Альфен Монгол Улсын Ерөнхийлөгчид ярилаа.

    Дэлхийн 16 орныг хамарсан ийм хэмжээний үзэсгэлэн урьд өмнө нь зохиогдож байгаагүй юм байна.

    Эх сурвалж president.mn

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж