Ажлын хэсгүүд дэх гишүүдийг цөөлөв

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгүүд дэх гишүүдийг цөөлөв

Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын намрын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлын талаар хэлэлцэ, хуулийн төсөл дээр ажиллах гишүүдийн нэрс, хуралдах хуваарийг гаргажээ.
Бүлгийн дарга Д.Лүндээжанцан хуралдаанд оролцоогүй тул намын бүлгийн дэд дарга Д.Дондог гишүүн хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Намрын чуулганаар нийт 26 асуудал, мөн үүн дээр тухайн үед өргөн барьсан асуудлыг тухай бүрт нь хэлэлцэхээр болжээ. Нэр заасан 26 хуульд бүлгийн зүгээс бэлтгэл ажил хангахтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж, гишүүдийн саналыг аван чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарийг гаргасан байна.

Ингэхдээ өмнө нь ажлын хэсэгт орж ажилладаг байсан гишүүдийн тоог цөөлж, нэг хуулийн төсөл дээр гурваас таван гишүүн ажиллуулах гэнэ. Харин Төрөөс баримтлах мөнгөний бодлого, Эрүүгийн хууль, Үндэсний аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай зэрэг том хуулийн төслүүд дээр тус бүр дөрвөн гишүүн, бусад хуулийн ажлын хэсэгт гурван гишүүн орсон байна.  Ажлын хэсгийн гишүүдийг цөөлсөн явдал нь уг хуулин дээр цаг гарган ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой гэнэ.  Ажлын хэсэгт олон гишүүн байгаа тохиолдолд хуралдааны ирц бүрдэхгүй байх, ажлын хэсгүүдийн хуралдаан давхцах зэрэг хүндрэл үүсгэдэг аж.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж