Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтооно

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтооно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр арав гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөлд  өгөх  Засгийн  газрын  санал, дүгнэлтийн төсөл, УИХ-ын гишүүн   П.Алтангэрэл,   Г.Баярсайхан   нарын    санаачлан боловсруулсан Байгаль хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Мөн Япон Улсын иргэнийг визээс чөлөөлөх тухай, Монгол   Улсын   эдийн   засаг,   нийгмийг   2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээ батлах тухай, Цэргийн дүйцүүлэх албыг 2010 онд биеэр хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай, Цэргийн дүйцүүлэх албыг 2010 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэдийн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж