Дэлхийн хамгийн өндөрт байрлах ресторан

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөрт байрлах ресторан

Emaar Hospitality Group 2011 оны нэгдүгээр сард Дубайд дэлхийн хамгийн өндөрт орших ресторан нээх болсон тухайгаа зарлалаа. Уг ресторан нь Atmosphere нэртэй байх бөгөөд дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифа цамхгийн 122 дугаар давхарт байрлах ажээ. Hotelier.com-ын мэдээлснээр Atmosphere ресторан нь гриллдэж шарсан амттай зоогоор үйлчлэх ресторан байх гэнэ. Бурж Халифа цамхгийн оройд байрлах ажиглалтын тавцангаас ердөө хоёр давхрын доор байрлах Atmosphere нь Дубайд очсон хэн бүхний заавал очих ёстой газруудын тоонд зүй ёсоор багтах ресторан болох ажээ.

Atmosphere рестораны загвар дээр дэлхийд алдартай Adam Tihany ажиллаж байгаа юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж