
Гарцгүй газраар зам хөндлөн автомашины урдуур гүйх, улаан гэрлээр зам хөндлөн гарахаас эхлээд уулзварыг тэс хөндлөн алхан гарч байгаа явган зорчигч нарын бүдүүлэг авир хэрээс хэтэрч байна гэж дүгнэсэн байна. Судалгаанаас үзэхэд явган зорчигчдын 20 хувь нь зам гарахдаа үргэлж айдастай байдаг бол жолооч нарын 57 хувь нь явган зорчигч нараас болж үргэлж айдастай явдаг байна. Сүүлийн гурван сарын хугацаанд явган зорчигчдын 20,5 хувь нь их бага хэмжээгээр зам тээврийн осолд өртөж, хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн аж.
Дашрамд дуулгахад, Монгол Улсын Замын хөдөлгөөнийн дүрмийн III бүлэгт явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц байхгүй бол ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлсний дараа зам хөндлөн гарна гэсэн заалт бий. Хэрэв энэ заалтыг зөрчвөл явган зорчигч 100-8000 төгрөгөөр торгуулах юм байна. Замын цагдаагийн газраас уг журмын дагуу явган зорчигчдоос их бага хэмжээгээр хариуцлага хүлээлгэж торгох арга хэмжээ авах аж.