56 нэр төрлийн аппарат, тоног төхөөрөмж суурилуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

56 нэр төрлийн аппарат, тоног төхөөрөмж суурилуулжээ

Эрүүл мэндийн яамны 80 жилийн ойн хүрээнд тус яамны газар хэлтсүүд бүтээлч ажил өрнүүлжээ. Тухайлбал, чийрэгжүүлэлтийн өрөөг засварлаж, шинэ тоног төхөөрөмж суурилуулж, ёслол хүндэтгэлийн хүлээн авалтын өрөөг шинээр тохижуулсан аж. Мөн ЭМЯ, түүний харъяа байгууллагууд, аймаг нийслэлийн эрүүл мэндийн газрын хооронд албан тоотыг цахим хэлбэрээр дамжуулах ажлыг эхлүүлжээ. Түүнчлэн ЭМЯ-нд утасгүй интернетийн сүлжээ, интернетед суурилсан утас, телеконференцийн тоног төхөөрөмжийг суулгасан байна. Мөн шаардлагатай үед яаралтай болон анхан шатны тусламж үзүүлэх, зарим физик эмчилгээ хийх зориулалтын өрөөг засварлан тохижуулсан аж. Тусламжийн өрөөнд байвал зохих 43 нэр төрлийн 465.980 төгрөгийн үнэ бүхий эм, тариа, 11сая 562мянга 125 төгрөгийн үнэ бүхий 56 нэр төрлийн аппарат, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг байрлуулжээ. Яаралтай үед тус өрөөнд үзлэг хийх ор, дефибрилятор, үзлэгийн гэрэл, чагнуур, амбу буюу хиймэл амьсгалын багаж, автомат халуун хэмжигч зэрэг зайлшгүй шаардлагатай бүх зүйлсийг байгаа аж.  

П.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж