Калифорнийн хууль тогтоогчид төсвийн тохиролцоонд хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Калифорнийн хууль тогтоогчид төсвийн тохиролцоонд хүрэв

Фото:  wikipedia.org  
 
Калифорни мужийн хууль тогтоох байгууллагын ардчилсан ба бүгд найрамдахчуудын гишүүд энэ жилийн төсвийн төслөөр тохиролцоог хийж чадсан байна. Мужийн захирагч Арнольд Шварценеггерын ажлын албаны эх сурвалжид үндэслэн энэ тухай  CNN мэдээлжээ. Харин тохиролцооны нарийн ширийнийг хэлээгүй байлаа.

Төсвийн төслийг ирэх лхагва  гаригт хууль тогтоох байгууллагад өргөн барьсны дараа тэд пүрэв гаригаас хэлэлцэж эхлэх гэнэ. Гэтэл төсөвгүйгээр амьдарсан хугацааныхаа дээд амжилтыг уг муж тогтоож 95 хоногийн турш төсөвгүй амьдарч ирэв. Хоёр намынхан төсвийн алдагдлын 19 тэрбум ам.долларыг багасгах талдаа хэл амаа ололцолгүй уджээ. Бүгд найрамдах намынхан нийгмийн зардлыг багасгах талд ажиллана гэсэн бол Ардчилсан намынхан зардлаа багасгах ажиллагааг татвар нэмэхтэй хослуулан авч үзнэ гэсэн байлаа. Уг муж 2008 онд төсөвгүйгээр 85 хоног амьдарч үзсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж