Иран кибер туршуулуудыг барьсан гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Иран кибер туршуулуудыг барьсан гэнэ

Фото: ISRAland/AP Гэрэл зурагчин: Muhammed Muheisen

Интернэт ашиглан цөмийн хөдөлбөрийн  хэрэгжилтэд нь саад хийх гэсэн кибер туршуулуудыг барьсан гэж Иран хэлж байна. Исламын орны Тагнуулын сайд Хайдар Муслахи хэзээ баривчилгаа явагдсаныг хэлсэнгүй.”Дайснуудын хорлон сүйтгэлийг тусгай албаныхан амжилттай зогсоолоо” гэж  сайд хэлсэн байв.
Сүүлийн үед Ираны цэрэг, аж үйлдвэрийн цогцолборын компьютерүүд кибер террорын довтолгоонд орсныг хэвлэл мэдээлж байлаа. Бушерын цөмийн хөтөлбөрийн компьютерүүдэд «стакснет» вирус орсон байв. Нийтдээ 30 мянган компьютер вирусын довтолгоонд өрсөн бөгөөд ням гаригт Ираны эрх баригчид бүх компьютерүүдээ вирусээс цэвэрлэсэн гэж мэдэгдлээ. Ираны байгалийн баялагын олборлолтын сайд эдгээр вирусийг Германы «Сименс» компанид бүтээсэн гэж хэлж байлаа.
«Стакснет» вирус нь компьютерын сүлжээнээс мэдээлэл хулгайлахад зориулагдсан хийгдсэн гэнэ. Хожим Иран Бушерын компьютерт вирус нэвтрээгүй харин эрдэмтдийн хувийн компьютерт вирус байсан гэжээ.
Тегерөн Бушерын станц нь ирэх оны эхээр эрчим хүч үйлдвэрлэнэ гэж мэдэгдсэн байна. Тэр нь төлөвлөснөөс хоёр сарын өмнө болж буй ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж