Дэлгүүрээр нэгдүгээрт

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Дэлгүүрээр нэгдүгээрт

ФОТО: ИТАР-ТАСС

Энэ жилийн эхний хагас жилд ашиглалтад оруулсан худалдааны талбайн нийт хэмжээгээр Орос Европтоо нэгдүгээр байранд орж байна. Баригдаж буй талбайгаараа ч мөн адил гэж консалтингийн Cushman & Wakefield компани тоолжээ.
Оны эхний зургаан сард Орост 430 мянган кв.м талбайг ашиглалтад оруулсны 41 хувь нь нийслэл байгаа юм. Гэтэл Европ даяар дөнгөж 64 худалдааны төв баригдсан нь 2005 оноос хойших хамгийн бага байна. Хоёрдугаар хагаст хамгийн цөөн тооны Европын байгууламж ашиглалт орох бололтой. Өнгөрсөн онтой харьцуулбал эхний хагас жилд 120 дэлгүүр, хоршоо нээгдсэн байв. Жилийн хэмжээгээр өсөлт 3,9 хувьтай байна гэдэг нь 30 жилийн дотор хамгийн бага үзүүлэлт юм.
Одоо Орост 2,3 сая кв.метр дэлгүүр баригдаж байна. Үүнээс хоёр дахин бага буюу 1,16 сая кв.метр худалдааны талбай Туркт босч байгаа нь түүнийг энэ чансааны хоёрт оруулжээ. Бусад орнууд нэг сая кв.метр гэсэн хэмжээг ч давсангүй. Тухайлбал, Францад 866 мянган кв.м, Италид 802 мянган кв.м талбай баригдаж байгаа бол Болгарт 416,5 мянган кв.м талбай баригдаж өсөлт нь өмнөх жилийнхээс 96 хувиар нэмэгджээ.
«Оны хоёрдугаар хагаст дэлхийн хэмжээнд орохоор Санкт-Петербургт «Галерей» ба Москвад Mall of Russia зэрэг томоохон худалдааны төвүүд» гэж Cushman & Wakefield компанийн Оросын салбарын төлөөлөгч Чарльз Слейтер ярьж байна. Хэрэглэгчдийн эрэлт өсч буй учраас олон бүс нутагт девелоперүүд хуучин зогсоосон төслүүддээ эргэн орж байна гэж шинжээчид дүгнэлээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж