Компьютер эрт хөгшрөх шалтгаан

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Компьютер эрт хөгшрөх шалтгаан

Фото: ISRAland/AP

Компьютерийн ард удаан суух нь эмэгтэйчүүдэд ядаргаа үүсгэж, хараа муутгадаг гэнэ. Мөн организмын эрт хөгшрөлтөд хүргэдэг ажээ.

Британийн гоо сайханч Майкл Прейжер мэдэгдэхдээ компьютер юуны өмнө эмэгтэйчүүдийн эрчүүдийнхээс хэврэг  мэдрэлийн системд муу нөлөөтэй гэлээ. Нэг хэвээр удаан суух нь биеийн дээд доод хэсгийн цусны эргэлтэд нөлөөлдөг бөгөөд компьютерээс болон арьсны өнгө алдарч уян чанар нь мууддаг байна.

Энэ хорт нөлөөг бууруулахын тулд компьютерын ард нэг цаг ажиллаад ядаж 15 минут амарч байх ёстой бөгөөд энэ үеэрээ үе мөчийн дасгал хийх хэрэгтэй гэж ноён Прейжер зөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж