Өндөр уулан дахь эртний хүний суурин олдлоо

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Өндөр уулан дахь эртний хүний суурин олдлоо

Суурин олдсон галт уулын энгэр дэх горхи. Фото ©AFP

Эрдэмтэд хамгийн өндөр газар байрлаж байсан эртний хүмүүсийн суурины буйрыг олжээ. Эрдэмтэд хоёр кв. км нутагт зургаан суурин байж болох буйрыг илрүүлсэн байна. Радио нүүрс  хүчлийн шинжилгээгээр суурины буйрнаас олдсон чулуун зэвсгийн  нас нь 49 мянган жил байв.
Өнөөг хүртэл олдсон хамгийн эртний гэх хүний уулын суурингийн Түвдээс олдсон буйрны нас  30 мянган жилээр хэмжигдсэн байв. Мөн өнөөг хүртэл дэлхийд мөсжилт явагдаж байсан учраас ийм өндөр газарт хүн амьдарч чадахгүй гэж үзэж байжээ.
Хүний эртний нүүдлийн талаар эрдэмтэд олон зүйлийг мэдэхгүй хэвээр байна. Саяхан хүн Африкаас тархсан гэх таамаглалыг үгүйсгэсэн нээлтийн Энэтхэг ба Арабын хойгт хийсэн байна. Тэндээс олдсон зэр зэмсгийн нас нь 70 мянга гэсэн тодорхойлолтыг эрдэмтэд хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж