
Хүүхдэдээ шүдээ зөв угаах дадалыг бүр багаас нь сургаж, насанд нь тохирсон шүдний сойз болон оо сонгож байх нь эрүүл байх хамгийн том үндэс юм.
Анхны сүүн шүд ургаж эхлэх үеэс зєєлєн үстэй сойзоор хөнгөн үрж, цэвэр усаар зайлж байх хэрэгтэй.
Гурваас дээш насны хүүхэд оог залгихгүйгээр амаа зайлах чадвартай болдог учир фтортой оогоор угааж болно. Хүүхдээ 6 нас хүртэл шүдээ угаахад нь тусалж, бүрэн гүйцэд угааж чадаж байгаа эсэхэд нь хяналт тавиарай. Зарим эцэг эхчүүд сүүн шүдийг солигдож, ургадаг гэж үзэж тєдийлєн анхаарч үздэггүй нь буруу юм. Хорхойтсон сүүн шүд ясан шүднийхээ ургалт єсєлтєнд муугаар нєлєєлж, гэмтээдэг байна. Хорхойтсон сүүн шvдэнд маш их бактери байдаг бєгєєд эдгээр бактери нь шинэ ургасан шүдэнд халдаж цоолдог гэнэ. Тиймээс хүүхдийнхээ шүдийг цоорохоос урьдчилан сэргийлэх, цооролт нэгэнт үүссэн бол хурдан эмчлүүлж байх хэрэгтэй.
Н.Цэнд