ТТГ Афганаас Пакистанд хүчээ нууцаар татаж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

ТТГ Афганаас Пакистанд хүчээ нууцаар татаж байна

Америкийн цэргийнхэн Афганистанд. Фото ©AFP

Тагнуулын төв газрынхан хүчээ Афганистанаас Пакистанд нууцаар татах болсон тухай Wall Street Journal сонин бичихдээ эх сурвалжаа заасангүй. Жишээлбэл Пакистаны хилийн ойролцоо нисгэгчгүй онгоцнууд, хуягт техникийг татан авчирсан байлаа.
Тэр нь нисгэгчгүй онгоцыг босогчдын лагеруудад цохилт өгөхөд өргөн ашиглах төлөвлөгөөтэй холбоотой. Пакистаны арми өөрсдөө лалын дайчидтай тэмцэж чадахгүй байна. Сонинд тэмдэглэснээр өнгөрсөн сард америкчууд Өмнөд Вазирстан дахь ажиллагааг улам идэвхжүүлсэн байлаа. Нисгэгчгүй онгоцнууд долоо хоногт таван пуужингийн довтолгоо хийдэг болжээ. Өмнө нь долоо хоногийн цохилтын тоо нь хоёр орчим байсан юм.
Афганистан байрлаж байгаа Америкийн цэргийнхэн цэргийн тусгай албадын мэдээллийн дагуу талибуудын баазад өгөх цохилтыг олшруулсан ч энгийн иргэдийн дунд хохирол гаргуулахгүй үүднээс цохилтын байг сонгож байгаа гэж мэдэгдэж байна.
Есдүгээр сарын сүүлчээр Европт цуврал аллага зохион байгуулж байсан хүмүүсийг пуужингийн цохилтоор хөнөөсөн нь тодорхой болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж