Дүйцүүлэх албаныхны сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Дүйцүүлэх албаныхны сургалт боллоо

Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа иргэдийн 14 хоногийн сургалтыг “Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам”, Батлан хамгаалахын сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний дагуу зохион байгууллаа. Сургалтад цэргийн дүйцүүлэх албыг нэг дэх жилдээ алба хааж буй 31, хоёр дахь жилдээ алба хааж буй 30,  нийт 61 хүн хамруулахаас аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа нэг хүнээс бусад нь идэвхтэй оролцлоо. Аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабаас энэхүү сургалтад шаардагдах зэвсэг техник, үзүүлэн таниулах материал хэрэгслэлийг зэвсэгт хүчний 186 дугаар ангиас авч аймгийн онцгой байдлын газартай  хамтран  Жаргалантын аман дахь цэргийн үүрэгтний сургалтын төвд зохион байгууллаа.
Сургалтаар БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын баталсан хөтөлбөрийн дагуу 100 цагийн онол болон дадлагын хичээл заан, төгсгөлд нь шалгалт  авч  цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаадаг иргэдийн хувийн хэрэг, тооцооны хуудсан  дээр тэмдэглэгээ хийн  баталгаажууллаа.

Ж.Мөнх-Очир

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж