Хамтарсан шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Хамтарсан шалгалт хийжээ

Булган аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас Орхон, Дархан-Уул аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран 13 хүний бүрэлдэхүүнтэй баг гарган Бугат, Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ сумдын нутаг дахь байгалийн нөөц баялаг ихтэй газруудад шалгалт хийлээ.

Энэ багийнхан Эг-Тарвагтайн голын бэлчирт ТМ телевизийн захирал Д.Түмэнжаргал ахлагчтай найм, мөн Г.Содгэрэл ахлагчтай таван хүнийг шалгаж тэдгээр хүмүүст байгаль орчны холбогдох хууль, тогтоомжуудыг сурталчилан таниулж загас барих зөвшөөрөл олгожээ. Тарвагтайн голын дагууд Орхон аймгийн жимсчид шалгалтын явцад таарч байв. Аймгийн Засаг даргын шийдвэрийг сурталчлан иргэдэд мэдээлэл шуурхай хүргэж байгаагийн дүнд  дүрэм, журам зөрчих явдал бага байна гэж тэд үзлээ. Шалгалтынхантай тааралдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын малчин, жолооч  А.Болхаажавын пронтер машинтайгаар очиж анис, нэрс зэрэг жимс түүж байсан 14 хүнтэй уулзаж, холбогдох хууль, тогтоомжийг танилцуулан санамж зөвлөгөө өгч байгалийн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг олгосон байна. ХаринТариатайн даваанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ж.Төмөрийн  “Газ-53” машинтайгаар 20 хүн 55 кг аньс зөвшөөрөлгүй түүж явсныг илрүүлжээ.

Ж.Мөнх-Очир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж